Abstract
<jats:p>Хууль зүйн доктор (Ph.D) Ц.Амарсанаа Хууль зүйн магистр Д.Бүрэнсувд Хураангуй Энэхүү өгүүлэл нь тухайн улсын эрх зүйн тогтолцооны хөгжилд харьцуулсан эрх зүйн судалгааны үзүүлэх нөлөө, ач холбогдлыг шинжлэн авч үзсэн болно. Судалгааг эрх зүйн тогтолцооны хөгжилд шууд болон шууд бусаар нөлөөлдөг дараах таван үндсэн чиглэлийн хүрээнд харьцуулсан эрх зүйн үүднээс гүйцэтгэсэн. Үүнд: 1. хууль зүйн боловсрол; 2. эрдэм шинжилгээ, онолын судалгаа; 3. хууль зүйн практик үйл ажиллагаа; 4. шүүхийн практик; 5. хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа юм. Уг судалгаанд Малайз, Япон болон Европын зарим улсын жишээг авч үзлээ. Энэхүү судалгаанд өгөгдлийг цуглуулах болон шинжлэхэд чанарын (qualitative) 1 аргыг ашигласан болно.</jats:p>