Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Энэхүү ажил нь Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн орон зайн тархалтын зураглалыг газарзүйн мэдээллийн систем дээр тулгуурласан олон шинжүүрт дүн шинжилгээ (MCA)-ний техникийн төрөл болох аналитик буюу задлан шинжилгээний (AHP) арга ашиглан тодорхойлох туршилт судалгааны ажил юм. AHP шинжилгээний үр дүнд жингийн харьцаа CR≤0.095, үнэмшилтэй буюу хуурайшилтын индекс хамгийн ач холбогдолтой хүчин зүйл 0.474, газрын бүрхэвчийн зураглал, түймрийн аюулын зэрэглэл 0.18, түймрийн шатсан талбайн давтамж, түймрийн голомтын байршил хүчин зүйлүүд 0.083 зэрэг тус тус хувийн жинг эзэлж байна. Судалгаанд 2024 оны 3, 6 болон 9 дүгээр сарын түймрийн эрсдэлийг зурагласан ба 3 дугаар сард Монгол орны нийт нутгийн 39.75%, 6 дугаар сард 33.98%, 9 дүгээр сард 37.96%-д тус тус түймрийн эрсдэлтэй байв. Эцэст нь тооцоологдсон эрсдэлийн зураглалыг тухайн хугацаанд хиймэл дагуулын мэдээгээр илрүүлсэн түймрийн голомтын байршилтай давхцуулахад 77.66%-ийн таарцтай байв.</jats:p>

Show More

Keywords

түймрийн тус сард ажил нь

Related Articles

PORE

About

Connect